Tuesday, November 28, 2006

Налайх дүүрэг

Налайх дүүрэг Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай залган оршдог. Нутаг дэвсгэр засаг захиргааны 6 нэгж хороотой,тэдгээрт 5140 өрхийн 26 мянга гаруй хүн амьдарч байна. Тус дүүргийн нутаг дэвсгэр хойт талаараа ойт хээрийн ,урд талаар хээрийн бүсэд хамаарна. Манай дүүрэг 5 хошуу 50 мянган толгой малтай.Дүүргийн нутаг дэвсгэрт Хан Хэнтийн байгалийн үзэсгэлэнт газар оршдог бөгөөд Оргих, Өгөөмөр,Их Мөст, Ёлын цохио, Чингэс зэрэг үзэсгэлэнт сайхан уулс сүндэрлэж байдаг.Туркийн Тоньюкукийн хөшөө, Зуун мод, Гүнжийн сүм зэрэг эртний түүх дурсгалын газруудтай. Алт, цагаан тугалга, болор, нүүрс, шохой зэрэг байгалийн баялагтай.
Үе үеийн Налайхчууд Монгол улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж Нийслэлийг илч дулаанаар 80 гаруй жил хангаж , хөдөлмөрийн 9 баатар, гавъяат багш, уурхайчин, дасгалжуулагч 14, төрийн шагналт уурхайчин 3-ыг төрүүлсэнээрээ бахархаж байдаг. Налайх бол дэд бүтэц харьцангүй сайн хөгжсөн, УБ хоттой төмөр зам, авто замаар холбогдсон, цахилгаан эрчим хүч, дулаан цэвэр усны хайдвартай эх үүсвэртэй, дэлхийн аль ч улс оронтой богино хугацаанд шууд харилцаж болох харилцаа холбоо бүхий дүүрэг юм.
Өнөөдөр Налайхад уул уурхай, оёдолын үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж байна. Уул уурхай барилга, оёдол, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт гадаадын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байдаг

Thursday, November 23, 2006

Либерти сургууль


Би энэ жил Либерти сургуулийн магистарт элсэн орсон. Сургалтын чанар сайн, магистаруудад маш их мэдээлэл өгч, биеийг нь сайн даалгуулж байна. Энэ сургуульд элсэн орсондоо сэтгэл хангалуун байна.